Хивс болон дорож

2013 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Enhkbat
Хивс дорож дэвсгэр нь дулаахан, ая тухтай дуу чимээ нэвтрүүлдэггүй сайн талтай. Гэвч хивс дорож нь угаалгын өрөө ба гал тогоонд тохиромжгүй байдаг. Хивс дорожны үнэ нь материалаасаа хамааран харилцан адилгүй байдаг. Хивс дэвсгэр нь бидний түүхийн хамгийн дээр үеэс эхлэн хэрэглэж ирсэн амьдралын ая тухтай байдлын хэрэгцээ юм. Эртний үед хивсийг гарааг оёдог байсан бол одоо үед ихэвчлэн үйлдвэрийн аргаар бүтээдэг болсон. Гэсэн хэдий ч зарим хүмүүс гар хивс хийж үйлдвэрлэн зарсаар байгаа билээ. Энэ нь өнөө үед ихээхэн өндөр үнэд хүрдэг ба урлагын бүтээлд тооцоогдож эхлээд байна.

Та үүнийг үзнэ үү

2013 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Enhkbat
http://www.youtube.com/watch?v=qtEi6ljeikQ

Hivs tseverlegee

2013 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Enhkbat

RugDoctor LLC хивс, хивсэнцэр дуудлагаар болон өөрийн байрандаа угааж цэвэрлэнэ. RugDoctor брендийн тоног төхөөрөмжөөр норгохүйгээр хөөсөөр угааж цэвэрлэж байна . Хямд үнэ, чанарын баталгаа Утас: 91669927 99794619 96596566

Үндсэн ангилал 232

Утас 91669927

Цахим шуудан xmas_cat@yahoo.com


Ахуйн цэвэрлэгээний бодис зөв сонгох

2013 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Enhkbat
 Гэр орон цэвэр байх нь эрүүл саруул явахын гол үндэсүүдийн нэг билээ. Тиймээс ч аяга таваг угаагч, угаалгын нунтаг, цайруулагч, ариутгагч гээд элдэв төрлийн химийн бодис та бидний өдөр тутмын хэрэглээ болсон.

Гэхдээ цэвэрлэгээ хийхдээ хамгийн хатуу, хамгийн супер бодисыг сонгож аваад нэг мөр, “нам” цэвэрлэх гээд хэтрүүлээд байдаг талтай. Ингэж хүчтэй, олон гаж нөлөө ихтэй химийн бодис сонгож авснаар өөрсдийн эрүүл мэнддээ хор хүргэж байгаагаа хүн тэр бүр мэддэггүй. Гэтэл эдгээр хамгийн “нам” цэвэрлэдэг бүтээгдэхүүнүүд нь химийн хүчтэй бодисууд байдаг. Эдгээр бодисууд нь багтраа буюу астма үүсгэх, нүд ба хамар, арьсны салст бүрхэвчийг цочроох, харшил эхлүүлэх гаж нөлөөтэй байх нь олонтаа. Тиймээс аяга таваг угаагч, ариутгагч, цэвэрлэгч бодис авахдаа шошго дээрх найрлага, орц, зааварчилгааг маш сайн уншиж байж, өөрт аюулгүй, харшилгүй, гаж нөлөөгүйг нь сонгож авах хэрэгтэй юм.

Жишээ нь:

Хлор, хлорамин ба хлорын органик нэгдлүүд нь зүрх судасны өвчлөлийн шалтгаан болж, судасны хатуурал, цус багадалт, цусны даралт ихдэлт үүсэхэд нөлөөлөх эрсдэл маш өндөр байдаг. Улмаар өдөр болгон хлортой усаар усаар цэвэрлэгээ хийх нь арьс ба үсний байдалд таагүй нөлөө үзүүлдэг. Ийм ч болохоор Европын холбооны улсуудад хлор агуулсан ихэнх нэгдлүүдийг ахуйн зориулалтаар ашиглахыг 1987-оос хориглосон байдаг.

Фосфат, фосфонатууд нь ус зөөллөгч хэлбэрээр дийлэнх угаалгын нунтагт агуулагддаг бөгөөд арьсанд харшил өгөх эрсдэл их өндөр. Үүнийг олон ч гэрийн эзэгтэй мэдэрсэн. Үүнээс гадна фосфатууд нь нуур, цөөрөмд орвол замаг, усны ургамлын тэжээл болж, хэт ихээр ургах нөхцлийг бүрдүүлж, улмаар усны бусад амьд биетүүдийг үхэлд хүргэдэг. Тиймээс орчин үед хариуцлагатай үйлдвэрлэгчид нь ахуйн химийн хэрэгсэлд фосфат хийхээс татгалзах болсон. Фосфатуудыг цеолит ба поликарбоксилатуудаар орлуулдаг.

Гадарга идэвхтэй анионт бодисууд нь гол төлөв угаалгын нунтаг, аяага таваг угаагч бодисуудад агуулагддаг. Гадарга идэвхтэй бодисууд нь эд зүйлсийг хир буртгаас цэвэрлэдэг бөгөөд дотроо анионт, катионт, ионогений бус гэсэн гурван үндсэн төрөл байдаг. Эдгээрээс хамгийн аюултай нь анионт гадарга идэвхтэй бодисууд юм. Учир нь ийм гадарга идэвхтэй бодисууд нь арилалгүйгээр сав суулгаар дамжин хүний биед ордог. Халуун усаар арван удаа булхан зайлсан ч ийм бодис нь арилалгүй үлдээд хүний биед нэвтрэх аюултай. Тиймээс ийм сөрөг нөлөөг багасгахын тулд гадарга идэвхит бодис /surfactant/ -ын агуулга нь 5% ихгүй угаагч шингэнийг ашиглах нь хамгийн зохистой.

Натрийн гипохлорид нь (sodium hypochlorite) нь цайруулагч бодисуудад агуулагддаг. Энэ бодис нь тогтворгүй болхоор агуулж байгаа хлороо маш хурдан ялгаруулдаг. Харин хлор ямар сөрөг нөлөөтэйг дээр өгүүлсэн.

Нашатырийн спирт нь шил, толь өнгөлөн цэвэрлэгч бодисуудад агуулагддаг. Цэвэрлэх явцад хэтрүүлбэл нүд ба амьсгалын замыг цочроох, толгой өвдүүлэх аюултай.

Нитробензол нь шахмал шал буюу манайхны ярьж заншсанаар паркет ба мебель эд өнгөлөгчдөд ашиглагддаг бөгөөд багтраа үүсгэх, бөөлжүүлэх нөлөө үзүүлнэ.

Формальдегид нь хадгалагдах хугацааг уртасгагч бөгөөд хорт хавдар үүсгэгч бодис юм.

Фенол ба крезолууд нь нянгийн эсрэг бодис бөгөөд маш идэмхий, агуулга нь өндөр бол гүйлгүүлэх, толгой эргэх, элэг ба бөөрний үйл ажиллагааг доголдуулах зэрэг сөрөг нөлөөтэй.

Эдгээр бодисуудыг онцгой анхаарахаас гадна авч байгаа аяга таваг угаагч, угаалгын нунтаг, өнгөлөгч, ариутгагч, цайруулагч, цэвэрлэгч зэрэг ахуйн химийн бодисны сав, баглаан дээрх дараах тэмдэглэгээг анзаарч байх хэрэгтэй.

 Цочроогч бодис

Цэвэрлэгч, угаагч бодис бүхий сав баглаан дээр олонтаа харж болно. Нүд, арьсанд хүрсэн үед цочроон загатнаа үүсгэх, үрэвсүүлэх аюултай. Тиймээс гартаа бээлий өмсөн ашиглана. Ашиглаж байх үедээ өрөө, тасалгааны цонхыг нээн сайтар агааржуулахгүй бол ууршил нь ханиалга өдөөх, амьсгалын дээд замыг үрэвсүүлж болзошгүй.

 Хортой бодис
Будаг шингэлэгч /манайхан “расворитль” гэж хэлээд байдаг/, лак, будагны саван дээр байдаг. Хүнд хортой бодис агуулагдсан бүтээгдэхүүн гэдгийг анхааруулж байдаг.

 Идэмхий бодис
Хоолойн бөглөө гаргагч бодис бүхий саван дээр заавал ийм тэмдэг байх ёстой. Тухайн бодис найрлагадаа шүлт, эсвэл хүчлийг өндөр тунгаар агуулсан гэдгийг зааж байдаг. Тиймээс арьсанд хүрвэл маш хүчтэй түлдэг. Ийм бүтээгдэхүүнтэй ажиллахдаа хамгаалтын бээлий заавал өмсөх ёстой.

 Байгаль орчинд аюултай

Амьтан, ургамалд аюул учруулж болзошгүй бодис агуулж байгааг заасан тэмдэг. Тэгэхээр сав баглааг нь хамаагүй хаяхгүй, хүүхэд, амьтан хүрэхээргүй газар хадгалах ёстой.

Энэ мэтээр ахуйн химийн бодисууд нь таагүй үр дагавар ихтэй болохоор аюулгүй, сөрөг үр дагаваргүй гар доорх хамгийн энгийн хэрэгсэл, бодис ашиглан цэвэрлэгээ хийх боломж ямагт байдгийг санаж байх хэрэгтэй. Тухайлбал,
• Хүнсний сод нь аяга, таваг, савыг элдэв толбо тосноос бүрэн арилгадаг. Хөргөгч, хивс зэргийг цэвэрлэх, ариутгахад хэрэглэхэд хэрэглэж болно.
• Нимбэгний шүүс нь зэв арилгана, шил, толийг маш сайн цэвэрлэн өнгө оруулдаг.
• 00-ийн өрөөнд гол төлөв хэрэглэдэг үнэр оруулагчдыг аль болох ашиглахгүй байсан нь дээр.
• Хүнсний уксусыг /манайхан “орос цуу” гэж хэлээд сурчихсан байдаг/ цайны жижиг халбага хоёрыг 1 литр усанд хийчихсэн байхад л шил, толь, “плита” цэвэрлэх маш сайн уусмал болдог.

Гэрийн цэвэрлэгээ, үйлчилгээ

2013 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Enhkbat
Гэрийн цэвэрлэгээний иж бүрэн үйлчилгээг өдөр тутам, долоо хоног, сар тутам болон нэг удаагийн их цэвэрлэгээ гэх мэт төрлүүдээр хийж гүйцэтгэж байна. Бид та бүхэнд өөрийн компаний найдвартай, нөхөрсөг, ажлын зохих туршлага бүхий ажилчдыг илгээж ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан цэвэрлэгээний бодис, багаж хэрэгслээр ханган, үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн үйлчлэх болно. Таны амьдрах тав тухтай, цэвэр цэмцгэр орчинг бид бүрдүүлж өгнө.
Та манай гэрийн үйлчилгээг долоо хоногийн бүх гаригуудад хүссэн хуваарийн дагуу авах боломжтой.

Манай гэрийн үйлчилгээний ерөнхий хуваарьтай танилцаж, өөрийн хэрэгцээнд нийцэх үйлчилгээг захиалаарай.

гэрээр цэвэрлэнэ 

ажлын байран дээр авч цэвэрлэнэ

авч явж цэвэрлэнэ

· Та бидэнтэй холбоо барьж гэрийн үйлчилгээгээ захиалаарай. 

“Вест сервис” цэвэрлэх биш халтартуулж байна

2013 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Enhkbat
Монголд элдэв цэвэрлэгээ хийдэг компани олон болсон. Хувцас, гэр, хивс, хог, барилга барьсаны дараа талбай цэвэрлэнэ ч гэх шиг. Арай л амыг чинь угааж өгөх үйлчилгээ гэж гарахгүй байна. Гэхдээ тэр олон цэвэрлэгээний байгууллагууд ажлаа өөдтэй, өнгөтэй, дорвитойхон хийж байна уу гэвэл үгүй. Янз бүрийн байдлаар алдаа дутагдал гаргаж, хүмүүсийг хохироож байгаа жишээ олон байна.

Жишээ нь, “Вест буйдан” компанийг нэрлэж болж байна.  Энэ компани гэрийн тавилгын үйлдвэрлэл эрхлээд 10 гаруй жил болж байгаа. Салбартаа ч нэр хүндтэй гэж байгаа. Хүмүүс ч ам сайтай байдаг юм билээ. Гэтэл ойрноос тэд тавилга үйлдвэрлэхийн хажуугаар хивс цэвэрлэгээний үйлчилгээ эрхлэх болжээ. Бодвол зах зээл байгаа учраас энэ бизнес рүү орсон байх. Тэгээд ч телевизээр хивсийг чинь цоо шинэ болгоно гэж сурталчлаад байсан “Вест буйдан” компанийн охин компани болох “Вест сервис”  компанийнхан  иргэдийн бухимдлыг бардаг болжээ.

Учрыг дурьдваас, хэд хоногийн өмнө найз маань хивсээ цэвэрлүүлэх санаатай “Вест сервис” компанийг зорьжээ.  Гэхдээ нэг ч биш гурван ширхэг шинэ хивсээ цэвэрлүүлэхээр өгөөд тав хоногийн авсан байгаа юм. Гэтэл цэвэрлүүлэхээр өгсөн хивсний өнгө будаг нь холилдож, халтартаад хачин болсон байж. Энэ явдал зөвхөн манай найзад ч  өөр хэд хэдэн хүн тохиолдсон гэж байгаа. Хивсээ угаалгаад, цэвэрлүүлээд сайхан болгочих санаатай “шилдэг” нэртэй газарт очсон ч юун цэвэрлүүлэх, харин ч сүйтгүүлчихсэн хүн аргаа бараад, жаахан хэл ам хийгээд л явж байна билээ.

Энэ одоо юу гэсэн үг болж таарах вэ. Хүний гурвын гурван хивсийг өнгө будгийг холиод, халтартуулаад хаячихна гэдэг “Вест сервис” нэртэй байгууллагад тохирох уу.  Уг нь тэд халтартуулах биш цэвэрлэх ёстой. Нөгөө талаар “Вест Сервис” албан байгууллага, оффис, амины орон сууц, авто машины гадна дотно цэвэрлэгээ хийнэ гээд байгаа. Өөр юу ч цэвэрлэнэ гэлээ дээ, байз. Хэрвээ хивс цэвэрлэж байгаа байдлаас нь дүгнэх юм бол ажлын өрөө, гэр орон, машины салоныг түйвээнэ л гэсэн үг болж таарах гээд байгаа юм. Нөхдүүд өөрсдөө энэ байдлаа санаандгүй гарсан алдаа гэж цайруулаад байгаа юм билээ. Уг нь бол хивсний ар талын цавуулгыг алдагдуулахгүйгээр цэвэрлэж өгнө гэж сурталчлаад байсан учраас найз маань сонгосон юм билээ. Гэтэл ажилчид нь цавуулгыг нь алдагдуулахгүйгээр угаадаг руу нь биш өөр машин  руу нь хийчихсэн байна гэж хэлсэн гэсэн.  

Гэхдээ санаандгүй зүйл гэж байдаггүй л байхгүй юу. “Вест сервис”-ын тоног төхөөрөмж нь муудсан уу, ажилчид нь халтуурдсан уу гэдгийн нэг л болсон байж таарна. Хэдхэн ширхэг хивс аятайхан угаагаад, цэвэрлээд өгчихөж чадахгүй байгаа байгууллага бүхэл бүтэн оффис цэвэрлэхдээ хайнга хандахгүй гэх баталгаа байна уу.  Найзын маань хивсийг дахиж угааж, цэвэрлэж өгнө гэж хэлсэн л юм гэсэн. Гэхдээ энэ мэтээр алдаа гаргаад, түүнийгээ санаандгүй гэдгээр хаацайлаад, дахиж угаана гээд сууж байж болох уу. Байгууллага бүхэнд хариуцлага гэж байх ёстой. Тэр дундаа бусдын үнэтэй цайтай хивс, эд хэрэглэл, гэр орныг нь цэвэрлэж байгаа байгууллага илүү болгоомжтой, няхуур ажиллах ёстой байлтай.

Хивс хэрэглэх болон арчлах заавар

2013 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Enhkbat
1. Хивсийг хиртэж бохирдохоос хамгаалах хамгийн гол  арга бол гадуур гуталтайгаа гишгэхгүй байх явдал  юм. Тогтмол зөв цэвэрлэгээ нь хивсний насыг  2-3 дахин уртасгадаг.

2. Хивсийг  тоос сорогчоор тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Ялангуяа  шинэ хивсийг худалдаж авсан эхний 1-2 сард сайтар цэвэрлэх хэрэгтэй. Шинэ хивсний гадаргуу дээрхи сул   богино ширхэгүүд болон үхмэл үс эхний үед ихээр унадаг бөгөөд энэ нь таны санаа зовох зүйл биш юм. Яагаад гэвэл энэ нь  бүх төрлийн хивсэнд адил тохиолддог бөгөөд хэсэг  хугацааны дараа арилна. Тоосыг соруулахдаа  тоос сорогчийн үстэй сойзон хэсгийг ашиглана. Хэрвээ тоосыг тогтмол соруулахгүй бол тоос шороо хивсний гүнд шигдэн орох болно.  Нэг удаагийн цэвэрлэгээнд хөнгөн бохирдолтой хэсгийг  3 удаа, бохирдолт ихтэй хэсгийг 5-7 удаа соруулж цэвэрлэх  хэрэгтэй.

3. Хивсэн дээрхи элс шороог сайтар цэвэрлэхгүй бол  хивсний гүн рүү шигдэн орж, тэдгээр нь хүний хөлийн гишгэлтээр ширхэгт материалуудыг таслан гэмтээж эхэлдэг. Энэ нь  хивсний эдэлгээний насыг богиносгож, өнгө үзэмжийг бууруулдаг.

4. Хивсийг  хэцэн дээр тохож  тоос шороог гөвөхдөө чанга цохиж  болохгүй. Үслэг гадаргууг доош нь харуулж өлгөөд үзүүрээс нь сэгсэрч  гөвөөд хэсэг хугацаанд задгай агаарт байлгана.

5. Хивсэн дээр асгарсан  шингэн зүйл болон хоолны үлдэцийг цэвэрлэхдээ мохоо хутга болон халбага ашиглан хусаж авна. Дараа нь  чийгтэй алчуураар  сайтар арчаад хатаана.

6. Чийгтэй цэвэрлэгээ хийсний дараа хурдан хатаахын тулд хивсийг шалнаас өргөж агаар оруулах хэрэгтэй.

7. Хивсийг хэзээ ч нойтон аргаар угааж болохгүй. Харин хивс цэвэрлэх зориулалтын  шингэн савангаар  цэвэрлээд  дараа нь хуурай алчуураар  сайтар арчаад хатаана.Хатсаны дараа үслэг гадаргууг нэг чиглэлд самнана.  Мөн чийгтэй хэсэг дээр  хуурай салфетка тавьж хаттал нь байлгаж болно.

8. Цэвэрлэх бодисуудыг тохирох тунгаар хэрэглэж, үлдэгдлийг хивсний гадаргуугаас сайтар цэвэрлэж байх хэрэгтэй.

9. Хивсийг ямар ч тохиолдолд бусад төрлийн химийн бодисууд болон цайруулагчаар цэвэрлэж болохгүй. Цайруулагч бодисууд нь хивсний будгийг гэмтээх аюултай. Угаалгын нунтагаар цэвэрлэсэн  үед үлдэгдлийг гадаргуугаас бүрэн салгахад хэцүү бөгөөд  гадаргуу дээр үлдсэн үлдэгдэл нь бохирыг ихээр өөртөө татдаг.

10. Автомат угаалгын машинуудад зориулсан угаагч бодисуудаар хивсийг цэвэрлэж болохгүй. Ихэнх автомат угаалгын нунтагууд нь цайруулагч бодис агуулсан байдаг.

11. Цайвар хивсний шаралсан өнгийг  цууны хүчлийн  устай  тэнцүү уусмалаар арчиж өнгийг сэргээнэ. Ихэнх хивс цэвэрлэгээний бодисууд нь шүлтлэг  байдаг бөгөөд тэдгээрийн  байнгын хэрэглээ нь хивсний өнгийг үхүүлдэг. Харин цууны хүчлийн уусмал нь хивсний өнгийг сэргээж зөөлрүүлэн,  хивсний эдэлгээний  насыг уртасгадаг.

12. Хивсэн дээр бөх тогтсон толбонуудыг мэргэжлийн  цэвэрлэгээний газруудаар жилдээ 1-2 удаа  цэвэрлүүлэх шаардлагатай.

13. Хивсний эдэлгээний хугацаа хивсний ар  талын суурилалтын  бат бөхөөс их шалтгаална. Хивсэн дээгүүр хүмүүс явах үед  хивсний ар тал их бага хэмжээгээр гулсаж хөдөлж байдаг.  Том талбайд хивс дэвсэхдээ хивс нь хөдөлгөөнгүй байх үүднээс сайтар суурилагдсан, зарим газар шалтайгаа зөөлөн  бэхлэгдсэн байх ёстой.Харин хэт хатуу буруу бэхэлгээ нь эсрэг нөлөө үзүүлнэ.

14. Хивсийг  чийг ихтэй   орчин,  дэгдэмхий  болон хорт химийн бодис бүхий газар дэвсэх , хадгалахыг  хориглоно.

15. Хивсийг хэрэглээгүй   үед нугалж эвхэж биш харин хуйлж ороон  хуурай сэрүүн газар хадгална. Удаан хугацаагаар  хивсийг хадгалахдаа цагаан эрвээхэйн эсрэг бодисыг хуурай болон цаасан дээр наасан хэлбэрээр заавал хэрэглэнэ.

16.   Хуйлаатай хадгалж байгаа болон хананд өлгөөтэй  хивснүүд шалан дээр дэлгээтэй байгаа хивснээс хамаагүй илүү цагаан эрвээхэйн халдлагад өртдөг.

17. Хивсний доод талын хатуу шалыг угааж цэвэрлэн  сайтар хатаасаны дараа хивсийг буцааж  тавина.

18.  Хивсийг нарны гэрэл  шууд тусах газар удаан байлгаж болохгүй.

19. Хивсэн дээр  хурц хөлтэй хүнд зүйл болон тавилгуудыг нэг газар удаан хугацаагаар тавьж болохгүй. Хивсний жигд биш элэгдлээс хамгаалахын тулд үе үе хивсийг 90 юм уу 180 градус сольж байрлуулж байх хэрэгтэй.

20. Хивсийг удаан хугацаагаар дараатай байсан хүнд зүйлсийн дороос авахдаа  захалгаа болон  хивсний арыг урахгүйгээр зөөлөн авах ёстой.

21. Хивсийг индүү, халаагуурууд ,  цахилгаан данх болон бусад төрлийн халуун зориулалттай гэр ахуйн хэрэгслээс хол байлгана.

22. Хивсийг  тээвэрлэхдээ  хүнд болон хурц зүйлүүдээс  хол байлгах

23. Тамхины очоор түлсэн хивсний хэсгийг зөвхөн  нөхөн засалтаар засна. Гэхдээ хурц хайчаар үслэг гадаргуугын харалсан хэсгийг болгоомжтой хайчилж авч үзэгдэх байдлыг сайжруулж болно.

Хадагтай нарын туслах

2013 оны 10-р сарын 24 Нийтэлсэн Enhkbat
Манай байгуулга нь үйл ажилгаа явуулаад удаж байна. Энэ хүү шинэ америк техниологоор та бүхний хивсийг угааж цэвэрлэнэ. бусад албан байгуулга болон хувь хүмүүстэй хамтран ажилдаг.

Хивс цэвэрлэгээ монголд ирлээ америк технилоги

2013 оны 10-р сарын 24 Нийтэлсэн Enhkbat